Кино үзэхдээ зүгээр өөрийгөө л чигна.

2011 оны 04-р сарын 14 Нийтэлсэн Түгэлдөр
Дурласан Шекспир гэдэг киног би гурван удаа үзсэн. Хамгийн анхных нь миний бэлгийн бойжилт ид бужигнаж ахуй үед үзэж байсан санагдаж байна. Дэлгэрэнгүй»

★ Монгол порно /″ГРУПП″ Хоёр охин нэг дүрвэд залуу/

2011 оны 01-р сарын 24 Нийтэлсэн Түгэлдөр

Та бүхэн бол морин дээрээс буулгүй дэлхийн талыг эзэлж явсан Монгол баатруудын удам билээ. Эх сайхан нутгаараа нүүдэллэн аж төрж ирсэн нүүдэлчин удмын улсууд ба тэрүүгээрээ бахархаад чухам байдаг ажгуу. Бидний өвөг дээдэс газар зүй цаг агаарын байдлаас улбаалж ийн аж төрөхөөс өөр аргагүй байсан биз ээ. Аа эдгээр хүмүүсийн урд талд бас л газар зүй цаг агаарын улмаас суурин иргэншлээр аж төрдөг улсууд байсан байх нь байна шүү дээ. Тэр хүмүүс суурин байгаа гэдэг утгаараа арай илүү баялаг бүтээгээд аятай таатай аж төрөөд байхаар нь Манай өвөг дээдэс анчин нүүдэлчин байсан гэдэг утгаараа сайн байлддаг болохоор очоод дээрэмдээд байдаг байжээ. Зүгээр суугаад дээрэмдүүлээд байна гэж юу байхуу бас хариу арга хэмжээ хатуухан авдаг байж. Тэгээд л хоорондоо өстэй хоёр тал бий болсон болтойм. 

Манай өвөг дээдэс болохоор нөгөө талаа муусайн будааны хүүхдүүд эрчүүд нь хүүхэн шиг бие хаатай, өвс ногоо идсэн балиар юмнууд гээд тун дургүй. Гэтэл манай хүүхдүүд морины нуруун дээр төрөөд, өсөөд, өтөлөөд тэндээ үхдэг шахуу болохоороо бие чанга жинхэнэ эр хүн гэх мэт. Мөн бидний малын ашиг шимийг хямд худалдаж аваад жоохоон л торго өгөөд мөлжөөд байна гээд тааралдвал ер нь алчий л гэдэг байж.  

Нөгөө тал болох хужаанууд нь энэ хойд зүгийнхэн харанхуй бүдүүлэг, соёл урлагийн тал дээр туйлын дутмаг, хөдөө хээр тэнэж хэсэж яваад жоохон бадриун юм болохоороо мань хэдийг ирж алж хядаад үнэн тамтай. Эд нарыг ер нь хооронд нь хэрэлдүүлээл тэгс гээл байж байхгүй бол хэцүү улс. . Тэгээд л ган зуд болоод өлсөж ундаасаад ирэхээрээ мань хэдийгээ дээрэмдэх гээд лайтай хүүрнүүд гэж мэгээд. Болдогсон бол бүгдийг нь алчих юмсан гэж мөн ч их хонзогноо биз.

Бүдүүвчилж ойлговол ийм л зөрчилдөөнт харилцаа нүүдэлчид хийгээд суурин иргэншилтэнгүүд гэх хоёр талын хооронд хэдэн мянган жил байсан болов уу. Гэтэл яг дээрх шиг сөргөлдөөнт хандлага нэг улс дотор бий болоодахжээ. Бодохнээ энийг уншжаагаа чи болоод энийг бичиж байгаа би бол суурин буюу хужаа хэмнэлээр аж төрдөг улс болж таарлаа. Аа өвөг дээдсийнхээ ёс заншил амьдрах арга ухааны өвлөж үлдсэн хэд нь манай хөдөөнийхөн болж байх шиг. Тэхээр нэг нь нөгөөгөө бүдүүлэг, малнаасаа ялгарахгүй малнууд, яаг сайхан аж төрж эхэлж байхад ирээд гай болоод гэж мэгж байгаа нь эрт дээр үед манай өвөг дээдсийг өмнөд хөршүүд нь хэлж асан шиг юм тэ. 

За энэ ч яахуу, харин яах аргагүй энэ цаг үеийн маань нөхцөл байдлаас болоод тийн аж төрж байгаа нүүдэлчин ахан дүүсээ нэг их доромжлоод үзэж ядаад байхгүй байх нь өвөг дээдсээ хүндэлсэн хэрэг болох шиг санагдаад.

★ Уншаад л, уншуулаад л .., лаг юм аа

2011 оны 01-р сарын 21 Нийтэлсэн Түгэлдөр
Энэ номыг уншаад өг. -Чи Англиар ойлгох юм уу?  Англи хэл дээр байшд. Ойлгохгүэ, гэхдээ л уншаад өг Дэлгэрэнгүй»

Ойлгож байна уу ?

2011 оны 01-р сарын 17 Нийтэлсэн Түгэлдөр

Баахан юм бичээд дуусаж байгаад бичвэрийн нүхнээсээ гарсан байсныг мэдэлгүй Backspace хэд хэд дарж цонх дамжиж гүйгээд бичсэн юм алга болчихлоо. Яг одоогийн байдлаар үнэн донжгүй сууж байна аа. Уурандаа бөөрөнхий хар шилээ шалан дээр шидээд дэвслээд хаячлаа. Гэхдээ надаа дахиад 153 ширхэг байгаа л даа. 

 Ойлгож байна уу ? Дээрх шиг алга болгочихсон тексээ олж болох болов уу?

Та нар ерөнхий сайд болохыг хүсдэг үү? би л лав хүсдэггүэ Дэлгэрэнгүй»

★ Байгаа олж буудна шүү дайчдаа !!!

2011 оны 01-р сарын 17 Нийтэлсэн Түгэлдөр
Бодоод байсан чинь сонгосон удирдагчийг нь бүхний адаг болгож ярина. Сонсдог дуучныг нь мэдрэл муут, гажигтай гэж зүхэнэ. Үзэх дуртай сириалыг нь өөрийнхөө өтгөнтэй зүйрлүүлнэ. Та нар муусайн шүүмжлээчингүүд манай ард түмнийг бага доромжлоод байгаарай энэ тэр Дэлгэрэнгүй»

Донжийг бүү дутуу үнэл DISS to All you fake ass bloggaz

2011 оны 01-р сарын 12 Нийтэлсэн Түгэлдөр
Сайн байцгаана уу. Монгол улсын ард иргэд ээ. Эх дэлхийн хүмүүс ээ. орчлон хорвоод амьд орчигч ахан дүүс минь ээ. Би өнөөдөр санаандгүй байдлаар ГөөвГөөв блогт өөрийнхөө тухай бичсэнийг олж уншлаа. Үнэхээр эвгүй сэтгэгдэл төрлөө. Дэлгэрэнгүй»